АНУ нь Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна

Үйл явдал

Оросын цэргийнхэн Украины зүүн бүс, Донецк болон Херсон муж руу шинэ чиглэлд дайралт хийхээр бэлтгэж байна. Энэ талаар Украины зэвсэгт хүчний командлалаас мэдээллээ.

Оросын цэрэг армийнхан Донбассын чиглэлд цэргийн хүчнээ төвлөрүүлж байгаа тухай мэдээлэл сансрын хиймэл дагуулаас авсан зураг сэлтээр баталгаажсан. АНУ, Украинд үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлж, 800 сая долларын нэмэлт тусламж илгээхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар Пентагоны албаны төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ.

–Бид Оросын тал Украин руудайралт хийж эхэлснээс хойш Киевт дэмжлэг үзүүлсээр ирсэн. Украины талаас хүсэлт тавьсны дагуу бид цэргийн тусламжаа нэмэгдүүлж байна

гэжээ. 

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтоны талд талархал илэрхийлжээ. Бидэнд нэмэлт зэр зэвсэг, артиллерийн систем, хуягт техник шаардлагатай байна гэж Зеленский хэлсэн юм. Украины талд түүнчлэн Польш, Эстони, Литв, Латвийн талууд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.