Дэлхийн хамгийн өндөр 119 настай иргэн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ

Үйл явдал

Дэлхийн хамгийн өндөр настай иргэн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.119 настай Японы иргэн Канэ Танака Гиннесийн номонд дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй гэж бүртгэгдээд байжээ. 

Канэ Танакаөнгөрсөн 1-р сарын 2-нд 119 нас сүүдэр хүрчээ. Нөхөр, том хүүгээ Дэлхийн 2-р дайнд алдсан Канэ бүх л амьдралынхаа туршид дайнаас өмнө байгуулагдсан цагаан будааны гамбир зардаг дэлгүүрт ажиллажээ. 103 насандаа тэрээр хорт хавдраа авхуулж байсан, түүнээс хойш элдэв хууч өвчингүй байжээ.

Тэрээр амттанд ихэд дуртай, мөн таавар тааж, үгийн сүлжээ бөглөх дуртай байсан гэнэ. Канэ Танака насан өөд болтлоо Фукуока мужийн өндөр настны асрамжийн газарт амьдарч байжээ.

Гиннесийн номонд дэлхийн хамгийн удаан жил амьдарсан эмэгтэйг 122 нас 164 хоногтойдоо хорвоог орхисон Францын иргэн Жанна Кальман гэж бүртгэсэн байдаг юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Японы 119 настай Канэ Танака саяхныг хүртэл амьдарч байсан хамгийн өндөр настай эмэгтэй байжээ.