ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.11.27/ Наран ургах, шингэх 08:15-17:04

Зурхай

2022.11.27, НЯМ ГАРАГ. БИЛГИЙН ТООЛЛЫН 4. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.11.27, Ням гараг

Наран ургах шингэх: 08.15-17.04

Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.