ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.02.09/ Наран ургах, шингэх 08:09-18:04

Зурхай

2023.02.09, ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 |  ӨВЛИЙН АДАГ ХАРАГЧИН ҮХЭР САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2023.02.09, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 08.09-18.04

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Барилдлага:

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.