Топ Мэдээнүүд

Орон сууцны Саншайн хотхоны ундны уснаас иргэд хордсон мэдээлэл манай телевизэд ирлээ. Өнгөрсөн Ням гарагаас эхлэн зарим оршин суугчдын гэдэс өвдөж эхэлсэн байна. Зарим бага насны хүүхдүүд гүн хордож эмнэлэгт хүргэгджээ. Мэргэжлийн байгууллагаас энэ хотхоны ундны усанд өмнө нь хэд хэдэн удаа шинжилгээ хийхэд нянгийн бохирдол илэрч байсан байна. Энэ удаад олон хүн хордсон байж болзошгүй байгаа учраас дахин шалгалт хийж эхэлжээ.

Дэлгэрэнгүй ...

Энэ сарын 7-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэр дэнжийн гудамжинд байрлах Монгол гэрт хүн амины хэрэг гарчээ.  Тус хороонд оршин суух 37 настай ламыг хэрцгийгээр зодож,  хүйтэн мэсээр амийг нь хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.  Гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилсны эцэст баривчлан саатуулжээ. 

Дэлгэрэнгүй ...

Home plaza-н хойд замаар зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хаасан тул иргэд жолооч та бүхэн гүүрний урдаас хойш чиглэлтэй зорчих хэсгийн баруун гар тийш салж буй автозамыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

Дэлгэрэнгүй ...

Он гараад ердөө зургаан сарын дотор авлигын гэмт хэргийн улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирчээ. Улсын төсөвтэй тэнцэхүйц хэмжээний авлигын хэргийн дийлэнх хувийг эрх мэдэлтнүүд болон улстөрчдийн холбоотой хэргүүд эзэлж байгааг Авлигатай тэмцэх газрын мэргэжилтнүүд тайлбарлалаа. Мөрдөн шалгах ажиллагаа ямар нэг саадгүй хийгдэж байгааг ч онцоллоо.  

Дэлгэрэнгүй ...

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргалтай “Дураараа Бишээ ДҮРМЭЭРЭЭ” аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй ...

Автозамын ачааллыг буруулах зорилгоор “Home plaza”-гийн зүүн талын зорчих хөдөлгөөнийг эсрэг урсгалтай болгож, хөдөлгөөний нээсэн тул иргэд жолооч та бүхэн тухайн замаар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй ...