Эрх зүй

БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтэс нь дүүргийн алслагдсан хэсгийг хариуцаж ажилладаг. Тус хэсэгт гэрэлтүүлэггүй, хяналтын камер байгаа ч чанарын шаардлага хангахгүй хэд хэдэн бүс байна. Ихэвчлэн гэмт хэрэг эдгээр газруудад үйлдэгдэж байгаа учир гэрэлтүүлэг хийх, хяналтын камерыг шинэчлэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж байна.

Энэ талаар өнөөдөр хороодын засаг дарга нар болон БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Энэ үеэр мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан хотын даргын захирамжийн талаар ярилцлаа.