Эрх зүй

Энэ сарын 7-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэр дэнжийн гудамжинд байрлах Монгол гэрт хүн амины хэрэг гарчээ.  Тус хороонд оршин суух 37 настай ламыг хэрцгийгээр зодож,  хүйтэн мэсээр амийг нь хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.  Гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилсны эцэст баривчлан саатуулжээ. 

Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Дэнжийн гудамжинд монгол гэрт лам хувцастай хүн цусандаа хутгалдчихсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр тус дүүргийн нутагт оршин суудаг 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож, олон удаа хутгалан хөнөөсөн байжээ. Талийгаачийг бүлэглэн хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байна.  Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд талийгаач толгойн зулай хэсэгт хурц иртэй зүйлээр хоёр удаа 9 см зүсэгдсэн шархтай, дагз хэсэгт мөн хоёр удаа 6 см зүсэгдсэн шархтай, зүүн нүдний зовхи, духны урд хэсэг, зүүн хацар, чихний дэлдэнгийн урд хэсэгт тус тус хөхөрч, зулгарсан, тархины суурь яс дух хэсгээрээ бяцарч  цөмөрсөн гэмтэлтэй нас барсан байсан байжээ.

Хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгаж байгаа юм байна. Харин хүний амь нас онц хэрцгийгээр бүрэлгээд зугтсан этгээдүүдийг  эрхэлсэн тодорхой ажилгүй Д, Г, Г нар болохыг олж тогтоосон байна. Улмаар цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилснаар хэрэг гарсан өдрөөс хойш гурван хоногийн дараа Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Дээрх этгээдүүдийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээрх этгээдүүдийг  цагдан хорьж шалгаж байгаа юм байна.