Эрх зүй

Улсын гавьяат малчин О.Дорж /Архангай аймаг/: Нэг мал ч байсан хулгай шүү! Малыг бүлэглэн, давтан хулгайлсан үйлдэлд ялыг хүндрүүлэн оногдуулахаар тусгаж, УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэж батлах, хуулийг батлагдсан цаг, өдрөөс мөрдөж, хэрэгжүүлэх шаардлагатай байна”

Хэлэлцүүлгээс малыг бүртгэлжүүлэх нэгдсэн системтэй болох, гарал үүслийн гэрчилгээг QR кодтой болгох замаар хяналтын механизмыг боловсронгуй болгох, бүлэглэж болон давтан мал хулгайлсан, мөн өндөр ашиг шимтэй мал хулгайлсан хэрэгт оноох ял, шийтгэлийг чангатгах зэрэг саналуудыг иргэд, байгууллагаас гаргасан юм.

“Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлоготой холбоотой Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар та бүхний гаргасан саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлнэ.

 Эх сурвалж: УИХ-ын Өргөдлийн байнгын хороо