Эрх зүй

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Индонезээс өнөө өглөө 8 цаг 29 минутанд Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд газардахад нь БНСУ-ын цагдаагийн байгууллагаас байцаалт авахаар  авч явсан байна. Байцаалт 48 цаг үргэлжилнэ гэсэн мэдээлэл байна.

Манай улсад хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан 800 орчим Хятад иргэдийг албадан гаргаад байгаа. Тэгвэл дээрх иргэдийн дийлэнх нь буюу 600 гаруй нь жуулчны визээр нэвтэрсэн бол үлдсэн 100 гаруй нь 30 хоногийн хугацаанд бизнес ангиллын визээр орж ирсэн байна. Тэдгээр иргэдийг манай улсын 60-70 аж ахуй нэгж компани урьж оруулж ирснээс гадна Юнител, Скайтэл, Жи мобайл гэх үүрэн холбооны операторууд их хэмжээгээр дугаар олгосон байжээ. 

Нэр бүхий таван зочид буудалд хуваагдан байрлаж цахим орчинд мөнгө угааж байсан хятад иргэдийн дийлэнх нь Хөх хот дахь консулын газраас нэг сарын дотор виз авсан байдаг. Улмаар Эрээн болон Хөт хотын консулын газар бизнесийн сүлжээнд орж виз наймаалсан байж болзошгүй асуудлыг шалгаж байгаа. Тэгвэл дээрх иргэдэд манай улсын 60-70 аж ахуй нэгж компани урилга явуулсан гэдгийг албаны хүн хэллээ.

Албадан гаргасан Хятад иргэдээс нийт 10 мянга орчим гар утас сим картыг хураан авсан гэдгийг албаны хүн хэлсэн. Харин Харилцаа холбооны зохицуулах хороо хятад иргэдэд сим олгосон асуудалд үүрэн холбооны операторуудаас мэдээлэл авчээ. Албадан буцаасан хятад иргэдэд гурван оператор компанийн 2000 гаруй симийг хуулийн дагуу олгосон гэлээ.

Манай улсад нэг иргэн аль ч үүрэн холбооны оператораас хэдэн ч дугаар эзэмших эрхтэй байдаг. Энэ асуудлыг цахим мэдээллийн хуулиар зохицуулах шаардлага үүсч байгаа юм. Зарим улсад нэг иргэн гурваас илүү сим карт ашиглахыг хуулиар хориглосон байдаг байна.