Эрх зүй

Ховд Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ.   Хот руу чиглэн явж байсан автобусыг Хово маркийн автомашин мөргөснөөс осол гарсан байна.  Том оврын автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг хуулийн байгууллага тогтоожээ.  Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч зорчиж явсан зарим иргэд гэмтэл бэртэл авсан байна.  

Энэ сарын 9-10-ны хооронд шилжих шөнө Ховдосс Улаанбаатар чиглэлийн автобусыг Хово маркийн ачааны машин мөргөсөн хэрэг гарсан. Тус хэрэг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт гарсан байна. Хэргийн газарт шалгалт явуулахад хүнд даацын машины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

Осол гарах үеэр гурван хүн зөөлөн эдийн гэмтэл авчээ. Автобусанд 46 зорчигч явсны гурав нь бага насны хүүхэд байсан байна. Хүүхдүүдэд ямар нэгэн эрсдэл учраагүй гэдгийг албаныхан онцолж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны хүрдний ард суухгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Хэргийг орон нутгийн хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.