Эрх зүй

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах гэж байсан Mонгол улсын иргэн Н. гар тээшиндээ 90 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүллээ.