Эрх зүй

Төв аймгийн Бүрэн сумын хоёр малчин хөршийнхөө гурван үхрийг хулгайлаад Дундговь аймаг руу маханд тушаажээ. Ингээд хоёр хоногийн дараа нөгөө хоёр хулгайч хөрш айлындаа очтол зурагтаар нь “Малын хулгайн хууль чангарлаа, бусдын нэг ч малыг хулгайлсан шууд эрүүгийн хариуцлага хүлээнэ” гээд ярьж байна гэнэ. Ингээд нөгөө хоёр хулгайч ихэд айж түгшиж эхэлжээ. Энэ хооронд хохирогч цагдаад гурван үхрээ алдсанаа мэдэгдэж, цагдаа ч араас нь мөрдөж эхэлжээ.

Нутгийн хоёр авсаныг цагдаа нууц мөрдлөгийнхөө үед тогтоож, хулгайн мах авсан ченжийг эхлээд Дундговиос саатуулаад, нөгөө хоёр хулгайчийг маргааш нь баривчлахаар болж гэнэ.  Энэ хооронд хууль чангарсаныг мэдсэн хоёр хулгайч хөрш айлдаа очиж хамаг үнэнээ хэлж, “Гурван үхрийг чинь төхөөрсөн, их том нүгэл хийсэн хоёр дүүгээ уучил. Ямар ч хохиролгүй болгож өгнө. Цагдаа бид хоёрыг хаашдаа барина, гомдолгүй гээд хэлээд өгөөч гэж өвдөг сөхрөн гуйжээ. Одоо хоёр хулгайч Төв аймагт шалгагдаж байна.

МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХЫГ ХОРИГЛОНО!!!

СЭТГҮҮЛЧ Ч.ДОРЖБАТ 2020.02.01