Эрх зүй

Төв аймагт дахин нэг малын хулгайн хэрэг гарчээ. Олон мянган малтай малчин туслах малчин авахаар зар тавьсан байна.  Зарын дагуу ирж хоттой хонийг нь хариулж байсан залуу хоёр сарын дараа суурь хониноос нь тэн хагасыг зарж борлуулжээ.  Гэмт этгээд энэ мөнгөөрөө машин худалдан авч унасан гэж мэдүүлсэн байна. Шунахайн сэдэлтээр үйлдэгдэж байгаа малын хулгайн хэрэг ихэвчлэн ойр зайнаас хөрш, танил саахалт зэрэг хүмүүсийн зүгээс үйлдэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.  

Төв аймгийн Аргалант сумын малчин Б өнгөрсөн намар зарын дагуу туслах малчин авч ажиллуулжээ. Ингээд зарын дагуу Т гэх залуу ирж малыг нь багагүй хугацаанд маллаж, малчин айлын итгэлийг ч олсон байна. Хоёр сар гаруйн дараа туслах малчин Т хоттой хониноос 180 тоог бэлчээр дээрээс тасдан тууж, ченжид тушааж, авч машин авч унаад зугтаасан байна. Ингээд туслах малчиндаа ихэнхи хонио алдсан малын эзэд Төв аймгийн цагдаад хандаж, сэжигтнийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж байна.

Малчдад анхааруулахад туслах малчин авахдаа гэрээ контракт байгуулах, мөн тухайн туслах малчны мэдээллээ сум орон нутгийн цагдаа хэсгийн төлөөлөгчид бүргүүлж байх шаардлагатай цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ер нь мал хулгайлах гэмт хэргийн нэг гарах шалтгаан туслах малчин нэрээр бусдын малыг маллаж байсан этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг гэдгийг цагдаагийн байгууллагаас онцолж байна.

МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХЫГ ХОРИГЛОНО!!!