Эрх зүй

Он гарсаар нийслэлийн Хан-Уул дүүрэгт 3 иргэн авто ослын улмаас амь насаа алджээ. Тийм учраас дүүргийн хэмжээнд замын цагдаагийн алба хяналт шалгалтаа нарийвчилж өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байна. Оройн цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, хороолол дунд хурд хэтрүүлэх зөрчил олон бүртгэгджээ. Тийм учраас иргэд өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгийг хамгаалж, замын хөдөлгөөнд ухамсартай оролцохыг уриаллаа.

Цагаан сар-2020 арга хэмжээний хүрээнд дүүргүүд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. ХУД-ийн Замын цагдаагийн албанаас хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж шалгалт явууллаа. Шалгалтаар шөнийн 00 цагаас хойш машиндаа болон ахуйн хүрээнд архидан согтуурах зөрчил гарч байгааг онцоллоо. Мөн иргэдээс дрифт хийдэг машинтай холбоотой гомдол санал ихээр ирж байгааг Замын цагдаагийн албанаас хэлж байна.

ХУД-ийн хэмжээнд өнгөрсөн онд 25 мянга гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Үүнээс нас барсан 561, гэмтсэн 3790, хүүхэд өртсөн 744, хүүхэд нас барсан 59, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34500 гаруй зөрчил бүртгэгджээ. Харин он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 817, нас барсан 3 тохиолдол бүртгэгдээд байна.