Эрх зүй

Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн. Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драгер багажаар шалгахад 1.87% согтолттой гарсан.