Эрх зүй

Өнөө өглөө үүрийн 4 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн Б машиндаа нас барсан байдалтай олджээ. Шалгалтын явцад талийгаачийг аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг нэгэн болохыг тогтоосон байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ. 

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ажилладаг байсан гэдгийг зарим мэдээллийн байгууллагууд мэдээлж байна. одоогоор тус хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн алба хаагчид шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Урьдчилсан байдлаар аймгийн засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субьектууд ЗДТГ-ын ямар нэг өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсан, шалтгаан нөхцлийг тогтоохоор шүүх эмнэлэгт задлан шинжээч томилоод, шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.