Эрх зүй

Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг дүүргийн иргэдийн хурлын хэсэг төлөөлөгчид хөнджээ. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуралдаж, засаг даргын асуудлыг 3-р сарын 16-нд хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Гэтэл энэ хугацааг хүлээлгүй өнөөдөр хэсэг төлөөлөгчид нэгдэж, засаг даргын ажлыг хүлээлцэх тухай асуудал хөндөж байгаа талаар дүүргийн засаг дарга болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ярьж байна. Энэ нь засаг дарга болон иргэдийн хууль ёсны эрхийг зөрчиж байна хэмээн дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат ярьж байна. Түүнийг ажил, албан тушаалаас нь огцруулах болсон шалтгааныг УИХ-ын гишүүн Аюурсайхантай холбон ярьж байна.

Тэргүүлэгчид хуралдаж, 3-р сарын 16-нд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдуулах тов гаргасан. Учир нь хорио цээрийн дэглэм дууссаны дараа иргэдийн төлөөлөгчдийг хуралдуулж, энэ хурлаар засаг даргын асуудлыг хэлэлцэх тов гаргасан байна. Гэтэл энэ хугацааг хүлээхгүйгээр МАН-ын бүлгийн 18 гишүүн 2-р сарын 17-нд хуралдаж, улмаар  хурлын даргыг хууль бусаар огцруулах болсон гэлээ. Улмаар хэсэг гишүүд хурлын даргын албан өрөөнд хонож, эд хогшлыг үүдэнд нь овоолсон тухай ярьж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ цаг үеийг далимдуулан эрх мэдэл, албан тушаалын төлөө улайрч байгаа хэсэг хүмүүсийн үйлдлийг эсэргүүцэж байгаагаа эдгээр хүмүүс ярьж байна.  Цаашид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлнэ хэмээн тэд ярьж байна.