Эрх зүй

2-р сарын 24-ний өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр Зүүн Нарангийн гудамжинд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 41 настай эрэгтэй О-г мөргөж бэртээн хэргийн газрыг орхин явжээ. Явган зорчигч О нь ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан байна. Харин хэргийн газрыг орхин явсан жолоочийг өнөөдөр өглөө цагдаагийн албан хаагчид илрүүлжээ.