Эрх зүй

Энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд гарчээ.  Дорнод аймагт машинаа ухраахдаа гурван хүн дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Осолд хоёр том хүн, нэг бага насны хүүхэд өртсөн байна. Иргэдийн хариуцлагагүй байдлаас үүдсэн ослыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Тиймээс жолооч нарыг автомашинаа байрлуулж хөдөлгөхдөө орчин тойрноо сайтар шалгаж байхыг анхаарууллаа. 

Энэ сарын 23-ны өдөр Дорнод аймагт ухарч байсан машин хоёр настай хүүхдийг, мөн 25-ны өдөр тус аймгийн Баян-Уул сумын нутагт мөн адил ухарч байсан тээврийн хэрэгсэл 5 настай хүүхдийн амь насыг хохироожээ. Өчигдөр тус аймгийн Цагаан-Уул сумын нутагт портер маркийн машин 34 настай Т-г ухрах үйлдэл хийхдээ амь насыг хохироосон хэрэг тус тус бүртгэгджээ.

Баярын өдрүүдэд зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 68 бүртгэгдсэн байна. Үүнд 14 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргажээ. Өнгөрсөн жилийн “Сар шинийн” баярын өдрүүдтэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 72.3 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг 33.9  хувиар, хүний амь нас хохирсон осол, хэрэг 38.4 хувиар,  гэмтсэн хүн 92.1 хувиар тус тус  буурчээ.