Эрх зүй

Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйл: Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговор

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВОР

66 дугаар зүйл. Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговор

66.1. Байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.

66.2. Ажилдаа ирээгүй ба энэ хуулийн 66.1-д заасан гамшиг, саатлын хор уршгийг арилгахад биеэр оролцсон ажилтанд үндсэн цалингийн хэмжээгээр олговор олгоно.