Эрх зүй

Хөл хорио тогтоосон өдрүүдэд хязгаарлалтыг зөрчсөн үйлдэл гарсаар байна. Шөнийн цагаар гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаалсан, зочид буудлууд нууцаар ажилласан зэрэг зөрчил бүртгэгджээ. Эдгээр аж ахуй нэгж, иргэдэд хэрэг үүсгэж үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлахаас эхлээд хатуу хариуцлага тооцно гэдгийг онцолж байна. 

16-ны өглөө долоон цаг хүртэл нийслэлийн 4,825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Гэсэн ч зарим аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа нууцаар явуулах, хувь хүн архи худалдаалах зэрэг үйлдэл гаргаж байгааг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Эдгээр зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Сүүлийн 24 цагийн мэдээгээр 5 аж ахуйн нэгж, иргэн зөрчил гаргаж, үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Халдвар бүртгэгдсэн энэ үед хяналт шалгалт, хариуцлагыг улам чангатгаж байгаа юм. Иргэдийг төөрөгдүүлэх худал ташаа мэдээлэл тараасан иргэдэд эрүүгийн хуулиар хариуцлага тооцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар худал ташаа мэдээлэл тараасан найман үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Дэлгүүрийн ойролцоох хогон дунд архиа нуун зарж байгаа тохиолдол ч гарч байгааг албаныхан хэлж байна. Хорио цээрийн үед дүрэм журам зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль болон нийгэмд тустай ажил хийлгэх зэргээр хариуцлага хүлээлгэх юм.