Эрх зүй

БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд ахуйн хүрээний буюу гэр бүлдээ архи согтууруулах ундаа хэрэглэх, улмаар архидан согтуурсан үедээ бие биенийгээ хутга мэсээр гэмтээх, амь насанд ч хүрсэн тохиолдол гарч байна.

Зөвхөн он гарсаар л 16 удаагийн хутганы хэрэг энэ хэлтэс дээр бүртгэгдэн шалгагдаж байна. Эхнэр нь, нөхөр нь хутгалсан тохиолдол ч байна. Арга барсан цагдаагийн алба хаагчид шөнийн цагаар хууль зөрчиж архи согтууруулах ундаа худалдаалдаг дэлгүүрийн үүдийг сахиж, хууль бусаар архи зарж борлуулж буй үйлдлийг нь таслан зогсоож байна.