Эрх зүй

Сар шинийн баярын үеэр Завхан аймгийн Их-Уул суманд хурдан морины уралдаан болсон мэдээлэл байна. Улс орон даяар хорио цээрийн дэглэмтэй, аюулт өвчнөөс Улс даяараа урьдчилан сэргийлж, ЗГ, УОК-оос анхааруулж хөл хорио тогтоогоод байхад захирамж, тогтоомжийг үл тоож олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиосон энэ үйлдлээ аймгийн удирдлагууд, орон нутгийн цагдаагийн байгууллага ихэд нууцалжээ.

Уг нь Их-Уул сумын сумын засаг дарга М.Гансүх морины уралдааныг хориглосон ч хэсэг бүлэг уяачид засаг даргынхаа үгийг тоогоогүй морин уралдаан зохион байгуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Ингээд уралдаан болдогоороо болжээ. Эцэст нь уралдаан зохион байгуулсан хэсэг уяачдыг Зөрчлийн тухай хуулиар торгоод явуулсан байна. Онцгой дэглэм тогтоосон энэ үед хууль журам зөрчсөн уг асуудал Ерөнхий сайд болон Улсын онцгой комиссын холбогдох хүмүүсийн чихэнд хүрчээ. Удахгүй уг асуудлыг онцгой комиссын хурлаар авч хэлэлцэн холбогдох хүмүүст хариуцлага хүлээлгэхээр болсон байна.