Эрх зүй

Жаргалантын амны Нарстайн ам гэх газарт 4 сарын 23-ны 16:35 цагийн үед гал гарлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн бйна. Дуудлагын дагуу ирж ажиллахад гал газар авсан, ой мод руугаа орсон байжээ.

Гал тавьсан эздийг газар дээр нь илрүүлж мэдүүлэг авсан байна. Ингэхэд CU сүлжээ дэлгүүрт ажилладаг гэх хоёр залуу модны хаяанд, буйдан дээр сууж тамхи татаж байгаад гал алдснаа мэдүүлжээ. Гал 2га орчим газрыг хамраад байна. Жил бүрийн энэ үед ногоон бүсэд амарч зугаалахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулдаг. Энэ жил хуурайшилт өмнөх жилүүдээс өндөр байгааг албаныхан хэлж байна. Аль болох ногоон бүсэд амарч аялахгүй байхыг санууллаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ