Эрх зүй

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт өчигдөр оройн 22:00 цагийн орчимд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн машин мөргөж ноцтой осол гаргажээ. Ослын улмаас Kia Bongo машиныг жолоодож явсан 38 настай эрэгтэй болон хамт явж байсан гурван хүн машиндаа шатаж, амь насаа алджээ. Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Иймд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж бие биендээ хүндэтгэлтэй хандан гэрэл хэрэглэх дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.