Эрх зүй

Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь 47-93 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос 3 ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсан зөрчил илэрч мөн Архангай-Улаанбаатар чиглэлийн 8588 АРА улсын дугаартай KIA Granbird маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд 5 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн ЗООНОЗ өвчин судлалын төвд хүргүүллээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ