Эрх зүй

Хоёр хүнийг буудаж амь насыг нь хохироосон этгээд өөрийгөө буудаж амиа хорлосон байдалтай олджээ. Тэрээр энэ сарын 9-ний өдөр саахалт айлынхаа гэр бүлийн хоёр болох 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарын цээж, ар нуруу нь буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсан юм.

Энэ сарын 9-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд буун дуу гарсан гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан. Цагдаагийн байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу очиход хэргийн газарт хоёр хүн буудуулж нас барсан байдалтай олдсон байна. Албан бус эх сурвалжуудын өгсөн мэдээллээр сэжигтэн хохирогчидтой малын бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж улмаар буудсан гэх мэдээллийг өгсөн байна. Хэрэг үйлдсэн сэжигтэн хэргийн газраас зугтсан учраас Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байсан юм. Өнөөдөр ЦЕГ-аас хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн өөрийнхөө хоолойг боомилон амиа хорлосон байдалтай олдсон тухай мэдэгдлээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн хохирогчдын холын хамаатан байсан. Бэлчээрийн маргаанаас үүдэн хэрэг үйлдсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэлээ. Хохирогчдын хувьд гэр бүлийн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нар байсныг албан бус эх сурвалж мэдээллээ.