Эрх зүй

Иргэн Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дагуу ЧД-ийн ЦГ-аас шалгалтын ажиллагаа явуулахад 2020.09.22-ны өдрийн 15:00 цагийн үед ЧД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн “Г” гэгч нь согтуурсан үедээ биед нь халдсан болохыг тогтоон үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цагдаагийн байгууллага: О.Осоржамаа хүнд зодууллаа гэдэг мэдээлэл өчигдөр нийгмийн сүлжээнд тавигдсан. Цагдаагийн байгууллагын утсанд хэн нэгэн энэ талаар дуудлага мэдээлэл өгөөгүй. Харин цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох үүргийнхээ хүрээнд ажиллаж Иргэн О-г ЧД-ийн ...дугаар хороонд хүнд зодуулсан байсныг сошиал орчноос мэдээд харьяалал тогтоож, энэ хэрэгт холбогдогч Г-г илрүүлэн саатуулсан. Иргэн Г тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Одоо шалгалтын үйл ажиллагааг явуулж байна.