Төгрөгөө үлдээе!

Дотоодын эдийн засгийг дэмжих зорилгоор "Цаг" хөтөлбөр ТӨГРӨГӨӨ ҮЛДЭЭЕ буланг санаачилсан.  Тэгвэл дотоодын үйлдвэрлэгчдийн нэг болох ТОРХОНДОЙ үйлдвэрийг онцолж байна. Анх зөвхөн модон торх үйлдвэрлэж байсан хамт олон одоо нэр төрлөө олшруулж модон таваг, гамбанз хийж эхэлжээ.  

Торхондой брэндийн хувьд өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр 2 жил гаруй үйл ажиллагаа явуулж байгаад сүүлийн нэг жил компаниа албан ёсоор байгуулан бүтээгдэхүүнийг нэр төрлийг нэмэгдүүлэн ажиллаж байгаагаа үүсгэн байгуулагч Норжмаа онцолж байна.  Одоогийн байдлаар модон торх, гамбанз, модон таваг гээд 30 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Хамгийн гол нь эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, өнгө будаг лак ашиглаагүй эко бүтээгдэхүүнийг монголчууддаа зориулан хийж байгаагаа хэллээ.