Төгрөгөө үлдээе!

"Цаг" хөтөлбөр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг олон нийтэд таниулж, эх оронч худалдан авалтыг дэмжин ТӨГРӨГӨӨ ҮЛДЭЭЕ буланг хүргэсээр байна. Энэ долоо хоногт бид Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн дугаартаа тус төвийн бойжигч БҮҮВЭЙ брэндийг онцолж байна.

Баянзүрх дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг 3500 гаруй аж ахуй нэгж байдаг байна. Дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн зүгээс эдгээр бизнес эрхлэгчдийг дэмжих, сургах, зах зээлд бие даан ажиллах, тасралтгүй хөгжих чадвартай аж ахуй нэгжийг бойжуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.  Одоогоор 10 гаруй бойжигч тус төвөөр дамжуулан үйлдвэрлэлээ тасралтгүй тогтвортой, өсөлттэй явуулж байна.

БЗД-ийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн бойжигч болох Бүүвэй брэндийг өнөөдрийн дугаартаа онцолж байна. 2014 онд хүүхдийн бойтог хийж өрхийн үйлдвэрлэлээс үйл ажиллагаа эхэлж байсан Дарамрэнчин өнгөрсөн оноос тус төвийн бойжигч болсноор өргөжин тэлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн амжилттай ажиллаж  байгаагаа хэлж байна.