Төгрөгөө үлдээе!

Дотоодын эдийн засгийг дэмжих зорилгоор "Цаг" хөтөлбөр ТӨГРӨГӨӨ ҮЛДЭЭЕ буланг санаачилсан. Тэгвэл өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдийн нэг болох Үүлэн брэндийг онцолж байна.  Гэр бүлийн бизнесээ эхлүүлэхдээ огт зээл авалгүй зүтгэсэн хосууд одоо 20 хүнийг ажлын байраар хангаж байна. Европ загварын болон монгол үндэсний уламжлалыг шингээсэн олон төрлийн гутлаар төрөлжжээ.  

Үзэгч таны харж байгаа энэ бүсгүй бол Ц. Золзаяа. Тэрээр гутлын загвар зохион бүтээгчийн мэргэжилтэй. Урлах эрдэм дээд сургуульд багшилж байгаад гэр бүлийн хамтаар хувийн бизнес хийхээр шийдэж Үүлэн гутал брэндийг бий болгож 12 дахь жилдээ ажиллаж байна. Анх амралтын багТӨГРӨГахан мөнгөөрөө арьс худалдан авч гэртээ цүнх хийж эхэлж байсан хосууд бага багаар урагшилсаар одоо 20 гаруй хүнийг ажлын байраар хангаж импортыг орлохуйц олон төрлийн гутлыг хийж байна.

Сүүлийн жилүүдэд монголчууд үндэсний үйлдвэрлэлээ мэдэгдэхүйц дэмжиж байгаа нь бидэнд их урам өгч байгаа. Цаашдаа ч импортыг орлох олон төрлийн гутлыг хийж бүтээнэ гэдгээ “Үүлэн гутал” ХХК-ийн загвар бүтээгч Ц.Золзаяа хэлж байна.