Төгрөгөө үлдээе!

Дотоодын эдийн засгийг дэмжих үүднээс ТВ5 телевиз "Төгрөгөө үлдээе" буланг хүргэж эхэлсэн.  Тэгвэл өнөөдөр Монгол гэр урлалаар алдартай Бат-Өлзийт компанийг онцолж байна.  Нүүдэлчин удмын онцлогийг шингээсэн Монгол гэрийг иргэдийн ахуйн хэрэгцээнд тохируулан хийдгээрээ олноо таашаагджээ.  

"Бат-Өлзийт хийц" ХХК 2009 оноос хойш гэр үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  3-12 ханатай энгийн болон хээтэй, сийлбэртэй гэрийг үйлдвэрлэдэг байна. Дотооддоо худалдаалахаас гадна гадагшаа экспортод гаргаж байгааг тус компаний захирал Д.Очир онцолж байна.

Үнийн хувьд 5 ханатай зуны гэр дунджааар 2 сая төгрөг бол өвлийн 5 ханатай гэр дунджаар 3 сая төгрөгөөр худалдаалагддаг байна.