Төгрөгөө үлдээе!

"Төгрөгөө үлдээе" булан эхэлж байна. Импортоос татгалзан валютын урсгалыг үлдээх зорилгоор аж ахуйн нэгжүүдийн хийсэн бүтээснийг хүргэсээр байна. Өнөөдөр Могол ноос компанийг онцлоё. Хонины ноосон цамцнаас эхлээд хүрэм, хослол зэргийг үйлдвэрлэж эхэлжээ. Ноос ноолууран бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг. Харин энэ компани боломжийн үнэтэй байх бүхий л боломжийг эрэлхийлжээ.

"Могол ноос" компани түүхий эдээ бэлтгэхээс-бэлэн бүтээгдэхүүн хүртэлх үе шатыг 100 хувь дотооддоо хийж байна. 1993 оноос хойш ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тус компани 2012 оноос эхлэн хонины нарийн ноосноос ноолуурыг ялган авч эхэлжээ.  Ингэснээр ноосон болон ноолууран утас үйлдвэрлэж бүх төрлийн сүлжмэл оёмол бүтээгдэхүүнийг хийж байна. Эрдэнэт малын хишиг, Хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн, цахилгаанждаггүй  гээд монгол хүний биед зохицол сайтай хонины нарийн ноосоор өдөр тутмын хэрэглээнд нийцсэн пальто, пиджак зэргийг олон төрлийн загварын сонголттойгоор олонд хүргэж байна.

Загварын хувьд цаг үе улирлаа дагаад үргэлж шинэлэг байдлыг эрхэмлэн ажилладаг "Могол ноос" компани үндэсний хэв маяг шингэсэн өдөр тутмын хэрэглээнд нийцэх дээл, дотортой дээлэн пальтог мөн гаргаад байна. Борлуулалтын хувьд Их дэлгүүр 2 болон 6-р давхар МОГОЛ нэрийн дэлгүүр, Emart Хан-Уулын салбаруудад худалдаалагддаг байна.