Цэцэрлэгт 4-5 настай хүүхдүүдийг хамруулж нэг анги 25-аас ихгүй хүүхэдтэй байхаар зохицууллаа

Нийгэм

Хоёр, гурван настай хүүхдүүдийг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр цэцэрлэгт хамруулна.

Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдээд байна. ЕБС-иуд долоо хоног танхимаар долоо хоног цахимаар хичээллэх бол сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд дан ганц танхимын сургалт явуулна. Ингэхдээ зөвхөн 4 болон таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар бэлтгэл байдлыг хангаж байна. Халдвар хамгааллын дэглэмийн өндөр түвшинд баримтлах, ариутгалын ажлыг тогтмол явуулах гээд салбар яамдын мэргэжлийн баг зөвлөгөө өгөх ажиллаж байгааг хэллээ. Харин 2 болон гурван настай хүүхдүүдийг нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа цэцэрлэгт хамруулах эсэхийг шийдвэрлэхээр болсон байна.

Тухайн ангид халдвар батлагдвал 14 хоногийн зайн сургалт руу шилжих зохицуулалт хийлээ

Цар тахлын нөхцөл байдал намжаагүй үед танхимын сургалтыг эхлүүлж байгаа тул эцэг эхийн үүрэг хариуцлага хамгийн чухал гэдгийг албаны хүмүүс сануулж байна. Өмнө цэцэрлэгт явж байсан хүүхдүүд бүртгүүлэх шаардлагагүй шууд хамрагдах юм. Гэхдээ эцэг эхийн өөрсдийх нь хүсэлтийг харгалзан үзэх тул цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй гэж үзсэн эцэг эхчүүд хүүхдээ явуулахгүй байж болно гэдгийг онцоллоо. Эрсдлийг тооцон үзэж хэрэв нэг ангид халдвар батлагдвал 14 хоногийн хугацаанд цахим сургалтад шилжих зохицуулалт хйисэн байна.