Хөвсгөл аймгийн нутагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Нийгэм

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаан бэлчир багийн “Тариаллагын нуур” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 74 км-т/ 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 04:37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна.

2021 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 261 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар