Гаитийн иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг замаас нь дээрэмдэж байна

Үйл явдал

Гаитид нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй газар хөдлөлт, үер усны гамшгийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 2,207 болжээ. Гамшгийн бүс дэх иргэдэд хоол хүнс, эм тариа, ундны ус гэхчлэн наад захын хэрэгцээний зүйлс дутагдалтай байна.

Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Карибын тэнгисийн улс оронд хөрш зэргэлдээх улс орнууд нь, мөн олон улсын байгууллагаас тусламж дэмжлэг үзүүлж байна. НҮБ, Гаитид 8 сая доллар хуваарилан, энэ улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа юм. Гэсэн ч нутгийн иргэд тэдэнд хүмүүнлэгийн тусламж ирэхгүй байгаа, мөн ирсэн ч хүртээмжгүй байгаад гомдоллож байна. Тэгвэл энэ улсад дээрмийн бүлгүүд бий болж, хүмүүнлэгийн ачаа бараа ачсан цуваа руу халдах, замд нь дээрэмдэх явдал их гарч байгаа юм. Үүнээс шалтгаалан зарим бүс рүү тусламжийн ачааг нисдэг тэргээр хүргэхэд хүрч байна. Энэ хооронд  Гаитид аврах ажиллагаа үргэлжилж, даваа гарагт барилгын нурангин дороос 24 хүнийг аварсны дотор 4 хүүхэд байгаа юм.