Ерөнхийлөгч

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхөөс сэргээш илэрсэн. Улмаар Бөхийн салбар комисс, болон баяр наадмын зохион байгуулах хорооноос түрүү бөх Э.Оюунболдын цолыг хураах саналыг ерөнхийлөгчид хүргүүлсэн. Харин Аварга Э.Оюунболдын хувьд бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг хэсэг бүлэг хүмүүс будилуулдаг гэж үзэн АТГ-т гомдол гаргаад байгаа юм. Асуудал маргаантай хуулийн байгууллага шалгагдаж байгаа учраас төрийн тэргүүн яаран Э.Оюунболдын цолыг хураахгүй гэж  ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мэдэгдлээ.

Өнгөрсөн намрын гол шуугианы эзэн Э.Оюунболдын допингийн  асуудал ерөнхийлөгчид очсон. Хуулиараа ерөнхийлөгч эцсийн шийдийг гарах ёстой. Өнөөдрийн байдлаар аварга Э.Оюунболдыг сэргээш хэрэглэж төрийн наадамд түрүүлсэн гэж үзэн Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо, баяр наадмын бөхийн салбар комисс үзэн ерөнхийлөгчид цолыг хураалгахаар саналаа хүргүүлээд байгаа. Гэвч Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нотлогдсон бичиг манайд ирээгүй учир төрийн тэргүүн асуудлыг шийдвэрлээгүй гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга мэдэгдлээ. Мөн хуулийн байгууллагад асуудал шалгагдаж байгаа гэдгийг онцоллоо.

З.ЭНХБОЛД: Э.ОЮУНБОЛД АТГ-Т ӨРГӨДӨЛ ӨГӨӨД ШЭЭС ШИНЖИЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ШАЛГУУЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Аварга Оюунболдын хувьд бусдад хорлогдсон, бөхчүүдийн шээс, сэргээшийн шинжилгээг сольдог, будилуулдаг хэсэг бүлэг хүмүүс бий гэж үзээд, зарим хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Допингийн эсрэг төвийн Н гэх эмчийг АТГ шалгаж байгаа гэдэг мэдээлэл ч бий. Ерөнхийлөгчийн хувьд дээрхи маргаан хуулийн байгууллагаар эцэслэгдсэний дараа шийдвэр гаргана гэсэн байр суурьтай байгаа бололтой.