Топ мэдээнүүд

Grid List

Энэ асуудлаас гадна Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр прокурорын байгууллага шалгах хүсэлт гаргасан. Дэгийн дагуу Улсын их хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж саналыг нь Их хурал эцэслэх юм. Өнөөдөр энэ асуудал эрх баригч намын хэлэлцсэн гол асуудал байлаа.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Өмнө нь орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг өөрчилж 15 болгон багасгажээ. Мөн шилжилт хөдөлгөөнийг 8-р сарын 15-наас зогсоож, 10-р сарын 15-наас нээхээр зохицуулалт хийсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрхөөс гадна манай улсын ёс уламжлал, зан заншил жуулчдын анхаарлыг татдаг. Гэтэл бид нүүдэлчин уламжлалын явцад бий болсон ахуй амьдрал, үндэсний дуу, хөгжим зэргийг оюуны өмчид бүртгүүлж патентжуулж чадаагүйгээс харь улсын нэр дээр бүртгүүлэн, түүхээ бүдгэрүүлж байна. Шалтгаан нь оюуны өмчийн талаарх бие даасан хууль байгаагүйтэй холбоотой юм. Иймд Н.Учрал нарын гишүүд оюуны өмчийн тухай хууль боловсруулан өнөөдөр парламент баталлаа.

Дэлгэрэнгүй ...

2020 оны УИХ-ын сонгуулиар нийслэлийн 28 мандатыг 4 өөр цөөлж орон нутагт шилжүүлэхээр ярьж байгаа. Энэ асуудлыг Ардчилсан намын зөвлөл эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Харин өргөн уудам нутагтай манай улсын тухайд нийслэл болоод орон нутагт төрийн бодлогыг тэгш хүргэхэд орон нутгийн мандатыг нэмэх нь зүйтэйг зарим гишүүд хэлж байна. Мөн өмнөх сонгуулиудаар тойрог мандатыг энэ зарчмаар хувиарлаж байсныг СЕХ-ны дарга онцоллоо

Дэлгэрэнгүй ...

“Цаг” хөтөлбөр одоогоос нэг жил гаруйн өмнө малын хулгайчид хүлээлгэх эрүүгийн хуулийн хариуцлага сул байгааг хөндөн сурвалжлага бэлтгэж, асуудлыг хууль тогтоогчдын анхаарлын төвд оруулж байсан. Харин өнгөрсөн оны хавраас эхлэн эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ дээр яригдаж, хуулийн төслийг нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьсан юм. Ингээд хуулийн өөрчлөлтөөр бусдын нэг бог малыг хулгайлсан ч 2-5 жилийн ял өгөхөөр тусгасан байсан. Энэ хуулийг өнөөдөр УИХ баталлаа.

Дэлгэрэнгүй ...

Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэрэг хэтэрхий гаарсан. Чөдрийн ганц морь, саалийн нэг үнээг нь ч тэсгээхээ байсан тухай малчид маань маш их санал ирүүлсэн. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ганц бог хулгайлсан ч малын хулгайчид 2-оос 5 жилийн хорих ял оноох боллоо.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явуулж, “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Дэлгэрэнгүй ...

АИХ 75 хоног хэлэлцэн 28 жилийн өмнөх энэ өдрийн 11 цаг 35 минутанд Шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Өнөөдөр төрийн ордонд “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг нээж УИХ-ын дарга Занданшатар хэлсэн үгэндээ энэ удаагийн Улсын Их Хурал иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачдынхаа санал, дүгнэлтэд тулгуурлан улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна” Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох өөрчлөлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдах учиртайг онцоллоо. 

Дэлгэрэнгүй ...

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд нийтлэл нэвтрүүлгийн уралдаан зохион байгуулсан. Энэхүү уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна жирийн иргэд оролцож бүтээлээ ирүүлсэн байна. Өнөөдөр шилдэг бүтээлийн эзэд тодорлоо.

Дэлгэрэнгүй ...

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүй ...

Photo credit: parliament.mn

Улсын Их хурал

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.  Энэ удаа  “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүдийг туурвисан Академич, Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад хүртээлээ. Ж.Амарсанаа Академичнь Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртэж буй зургаа дахь эрдэмтэн боллоо.

Дэлгэрэнгүй ...

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялын бодлого сул байгааг малчид шүүмжилдэг. Энэ нь малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байгаа нэг гол шалтгаан. Тиймээс мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хорих ялаас өөр байдлаар шийтгэхгүй байх талаар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм.

Дэлгэрэнгүй ...

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод шилжүүлсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Манай улс ахмадуудынхаа тэтгэврийг нэг удаа тэглэх гэж байна. Харин зээлгүй иргэдийг орхигдуулалгүйгээр нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг ажлын хэсэг гаргажээ. Энэ мөнгийг ирэх хавар өгөхөөр төлөвлөсөн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг улсын их хурал гаргана. Энэ санал дэмжигдвэл ирэх хавар зээлгүй ахмадууд нэг сая төгрөгийн ваучер улсаас авах юм. Тэтгэврийн зээл тэглэх хуулийн төслийг парламент хэлэлцэж эхлээд байна. 

Дэлгэрэнгүй ...

Ирэх 6-р сарын 24-ний өдөр Улсын их хурлын ээлжит сонгуулийг явуулахаар товлоод байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ товоос гадна тойргуудад мандат хуваах асуудлыг ч боловсруулж эхэлжээ. Энэ бүхнийг эцсийн байдлаар Улсын их хурал батлах юм. Мөн хуулиар бэлэг сэлт тараахыг хориглосон. Хуулийн энэ заалт ирэх сарын нэгнээс хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл 2 сарын 1-ний өдрөөс хойш ийм зөрчил гаргасан бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэллээ. 

Дэлгэрэнгүй ...

Энэ долоо хоногт Улсын их хурал тэтгэврийн зээл тэглэх асуудлыг бүрэн шийдвэрлэж дуусна. Засгийн газар хуулийн төсөл боловсруулж парламентад өргөн бариад байна. Хэлэлцүүлэг өнөөдрөөс /2020.01.08/ эхэллээ. Төр нэг удаа тэтгэвэр тэглээд өнгөрөх биш цаашдаа тэтгэвэр барьцаалж зээл олгох эсэх асуудлыг хуулиар зохицуулахаар төлөвлөжээ. Мөн зээлийн их багаас үл хамаарч ахмадуудыг хамруулах ёстой гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байна. Улсын их хурлын хэлэлцүүлгээс мэдээлэл хүргэе. 

Дэлгэрэнгүй ...

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл санаачилж Улсын их хурал, Засгийн газар бүрэн дэмжиж байгаа. Гэтэл манай улсыг эдийн засгийн хүндрэлээс гаргахаар хөтөлбөртөө багтаасан Олон улсын валютын сан дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Тийм учраас энэ асуудлаар дахин яриа хэлэлцээр эхлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрч байгааг сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Ирэх 6-р сарын 24-ний өдөр Улсын их хурлын ээлжит сонгуулийг явуулахаар товлоод байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ товоос гадна тойргуудад мандат хуваах асуудлыг ч боловсруулж эхэлжээ. Гэхдээ эцсийн байдлаар Улсын их хурал батлах юм. Мөн хуулиар бэлэг сэлт тараахыг хориглосон. Хуулийн энэ заалт ирэх сарын нэгнээс хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл 2 сарын 1-ний өдрөөс хойш ийм зөрчил гаргасан бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Царцаа гэдэг нэр томёо гарч ирсэн. Олон иргэний харъяалалыг гэнэт шилжүүлж санал өгүүлсэн асуудал үүссэн юм. Дахин ийм маргаан гаргахгүйн тулд сонгуулийн насны иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сараас зогсоох гэж байна. Хэрвээ иргэд зайлшгүй хөдөлгөөн хийх шаардлагатай бол хугацаа бага үлджээ.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрсөн онд хууль тогтоох дээд байгууллагаар батлагдсан хэд хэдэн чухал хуулиуд 1 сарын 1-нээс үйлчилж эхэллээ. Тухайлбал татварын багц хууль хэрэгжинэ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчдэд таатай байхаас гадна, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг олон давуу тал байгааг хууль санаачлагчид онцолжээ. 

Дэлгэрэнгүй ...

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Дэлгэрэнгүй ...

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2019.12.23) өргөн мэдүүлжээ.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурал хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхөөр төлөвлөсөн. Гэвч байнгын хороодын ирц бүрдээгүй учраас хэлэлцүүлэг хийж амжаагүй байна. Энэ хуулиар авлига хээл хахуулийн томоохон хэргүүд хаагдаж, эрх мэдэлтнүүдэд ял завших боломж олгож байгааг нийгэм хатуу шүүмжилж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж амжаагүй хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийг энэ долоо хоногт багтаахыг Улсын их хурал дахь Шинэ намын зөвлөлөөс шаардлаа.

Дэлгэрэнгүй ...

Ирэх 6-р сард Улсын их хурлын ээлжит сонгууль улс орон даяар болно. Сонгууль ямар тогтолцоогоор явахаас эхлээд бусад зохицуулалтыг багтаасан хуулийн төслийг өнөөдөр баталлаа. Ээлжит сонгууль олон мандаттай, томсгосон можаритор тогтолцоогоор явагдана. Нэг аймаг, нэг дүүрэг нэг тойрог болон хуваагдаж ойролцоогоор 26 тойрогт намууд, нэр дэвшигчид өрсөлдөхөөр болж байна. Энэ тогтолцоогоор манай улс өмнө нь хоёр ч удаа сонгууль явуулж байсан туршлагатай. Гэхдээ өмнөх хуулиас энэ удаагийн хууль 70 гаруй хувиар шинэчлэгдлээ.

Дэлгэрэнгүй ...

Шинэ эрүүгийн хуулиар найман бод, 23 бог мал хулгайвал торгууль, албадан ажил хийх зэрэг дэндүү хөнгөн шийтгэлтэй байхаар зааж өгчээ. Гэтэл амьдрал дээр энэ тоонд тааруулан хулгай хийх тохиолдол эрс нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл хуулийн зохицуулалт малын хулгайтай тэмцэх биш харин ч өөгшүүлж байгааг ТВ5 телевиз гарган тавьсан юм. Хуулийн энэ зохицуулалт алдаатай байгааг Улсын их хурлын гишүүд хүлээн зөвшөөрч хуульд өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдөр нэгдсэн чуулган хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурлын ээлжит сонгууль болоход зургаан сар орчмын хугацаа үлдэж байна. Олон мандаттай томсгосон мажоритор тогтолцоогоор сонгуулиа явуулахаар төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн сонгуулийн үеэр нэг хүн олон удаа санал өгсөн, царцаа буюу шилжилт хөдөлгөөн ихэссэн зэрэг асуудал гарсныг ярьдаг. Тийм учраас хаягийн давхардал арилгах, иргэний бүртгэлийг дахин нягтлах шаардлагатайг гишүүд онцлон хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийднхэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо өндөр. Иймд Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нэр дэвших квотыг 30 хувьд хүргэх асуудлаар Төрийн ордон хэлэлцүүлэг зохион байгуулж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Дэлгэрэнгүй ...

Ирэх жил болох сонгуулиар маргаан, будлиан гаргахгүйн тулд одооноос бэлтгэх шаардлагатай гэж Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Ялангуяа иргэдийн бүртгэл дээр онцгой анхаарахыг санууллаа. Дөрвөн жилийн өмнөх сонгуулиар "царцааны нүүдэл" гэж нэрлэсэн шилжилт хөдөлгөөн дэндүү их явагдсан. Гэтэл одоо ч зарим хаяган дээр 30-40 хүн бүртгэлтэй, эсвэл нэг хүн 10-20 өөр газар бүртгэлтэй байсаар байгаа юм. Тийм учраас энэ давхардлыг сонгуулиас өмнө бүгдийг нь арилгах шаардлагатайг онцолж байна.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурал ирэх долоо хоногт сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийнэ. 50:26 харьцаатай том, жижиг можаритор хувилбараар ирэх жил сонгууль явуулахаар төлөвлөж байгаа юм. Харин сонгуульд эмэгтэйчүүдийн оролцох эрхийг тэгш хангах ёстойг Улсын их хурлын эмэгтэй гишүүд хүчтэй илэрхийлж байна. Ялангуяа нэр дэвшүүлэх квотыг 30 хувиас доошгүй байх саналыг хэлж эхэллээ. Энэ удаагийн парламентад түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 13 эмэгтэй гишүүн ажиллаж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Манай улс өргөн нэвтрүүлгийн тухай хуультай болж байна. Өмнө нь ийм хууль байсан ч зөвхөн үндэсний олон нийтийн радио телевизийн бүтэц, үйл ажиллагааг зохицуулдаг байсан юм. Гэтэл өнөөдөр манай улсад өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй 84 телевиз оршиж байна. Шинэ хуулинд өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах эрх олгохоос эхлээд, зар сурталчилгаа, хараат бус нээлттэй, ёс зүйтэй байх хүртэлх зохицуулалтыг хийж өгчээ.

Дэлгэрэнгүй ...