Улсын Их хурал

Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар үндсэн хуулийн өөрчлөлтийг цаашид хэрхэх хоёр гарц байгаа юм. Үүний нэг нь ард нийтийн санал асуулгад тавьсан ерөнхийлөгчийн хоригийн дагуу тогтоолын төслийн нэршлийг өөрчлөн засварласнаар ард нийтийн санал асуулга явуулах.

Эсвэл үндсэн хуулийн өөрчлөлтөд туссан 53 зүйл заалт тус бүрт гишүүдийн саналыг хурааж 57 гишүүний дэмжлэгтэйгээр батлах гэсэн хоёр гарц байна. Тиймээс ерөнхийлөгч болоод ардчилсан намын зөвлөл эрх баригч намаас гаргасан ажлын хэсэг зөвшилцөж шийдвэр гаргана гэдгийг хэллээ.

Өнгөрсөн баасан гарагт байгуулагдсан зөвшилцлийн ажлын хэсэг өнөөдөр дахин хуралдлаа. ардилсан намын зүгээс ерөнхийлөгчийг уих аас томилох, сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах зэрэг шаардлагуудыг үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгахгүй бол цаашид хэлэлцүүлэгт оролцохгүй үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэх байр суурьтай байгаа юм. Харин ерөнхийлөгчийн тухайд ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын нэршлийг хууль хэмээн засахаас гадна засаглалын хэлбэрийг олон нийтээс асуух асуулт оруулахыг шаардаж байгаа. Ямартай ч зөвшилцлийн ажлын хэсэг үр дүнтэй хуралдаж энэ удаагийн өөрчлөлтийг хийх нь зүйтэйг хэлж байна.

Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэдгийг иргэдийн олонхи нь дэмжсэн байгаа юм. Тиймээс эрх баригч намын тухайд ард нийтийн санал асуулга явуулах батлах нь зүйтэй гэх байр суурьтай байгааг хэллээ. Харин хоёрдугаар хэлэлцүүлгээр батласан төслийг задлаж ардчилсан нам болоод ерөнхийлөгчийн саналуудыг тусгах эсэх асуудал зөвшилцлийн хүрээнд шийдэгдэх юм.