Саналаа өгөөгүй сонгогчид нэмэлт санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна

Нийгэм

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 07:00-22:00 цагт Хэнтий аймгийн бүх сум болон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны нийт 131 хэсэгт явагдана.

Иймд нөхөн сонгуулийн санал хураалтад оролцоогүй сонгогчдыг нэмэлт санал хураалтад идэвхтэй оролцон, саналаа өгөхийг урьж байна. 

Сонгогч таны санал чухал.