Улсын Их хурал

Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэрэг хэтэрхий гаарсан. Чөдрийн ганц морь, саалийн нэг үнээг нь ч тэсгээхээ байсан тухай малчид маань маш их санал ирүүлсэн. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ганц бог хулгайлсан ч малын хулгайчид 2-оос 5 жилийн хорих ял оноох боллоо.

Хэрэв 2 бод, эсхүл 8 богоос дээш мал хулгайлвал 5-8 жил хорих ял онооно. Бүлэглэн үйлдсэн бол, хохирогчийн амьжиргаанд нь ноцтой хор хохирол учруулсан бол ял шийтгэлийг улам хүндрүүлж оноохоор тогтлоо.