Улсын Их хурал

Ковид-19 халдвараас сэргийлэх үүднээс төрийн эрх барих дээд байгууллага түүхэндээ анх удаа цахимаар хуралдаж байна. Энэ парламент отгон чуулганаа өнөөдөр цахимаар нээж 55 гишүүн оролцон 75 хувий ирцтэй эхэллээ.

Гишүүд таван танхимд хуваагдан хуралд оролцож 14 камераар харилцахаар техникийн зохион байгуулалтыг хийсэн байна. Чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга онцгой нөхцөл байдалд байгаа тул Ковид-19 халдвараас сэргийлэх үндсэн гурван чиглэлд бодлого боловсруулж шаардлагатай хуулиудад өөрчлөлт оруулна гэдгийг онцоллоо.

ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ БОЛОН ГАМШГААС ХАМГААЛАХ ХУУЛИУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Чуулганы нээлтийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр Ковид-19 халдвараас сэргийлэхэд шаардлагатай бүхий л хууль эрх зүйн орчныг сайжруулахад төрийн эрх барих дээд байгууллага шуурхай ажиллах шаардлагатай гэсэн юм. Тиймээс халдварын одоогийн нөхцөл, үргэлжлэх байдал, халдварын тархалт хүндэрвэл гэсэн гурван эрсдэлийг тооцон Гамшгаас хамгаалах хууль болон Онц байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг хэллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ