Улсын Их хурал

Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн онц дэглэм тогтоосон. Хуулийн байгууллага нарийвчилсан шалгалт хийж байгаа юм. Жил гаруй хугацаа өнгөрсөн шалгалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Элбэгдоржтой холбоотой 270-280 сая долларын хэрэг үүсч магадгүйг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ хэллээ.

Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд трейдер буюу зуучлагч компаниудтай холбоотой асар том луйврыг ил болгон хуулийн байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн трейдер компаниуд Лондонгийн бирж дээрх зэсийн үнэ 91 төгрөгтэй тэнцэх хэмжээнд байхад үйлдвэрээс 120-130 төгрөгөөр гаргадаг байсныг тогтоожээ. Зэсийн баяжмалыг олон улсын хөрөнгийн биржийн үнэлгээнээс өндөр үнээр гаргаж оффшор компаниудаар дамжуулан Монголд үл хөдлөх хөрөнгө болгосон дээрх хэрэг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэлээ.

Зэсийн баяжмалыг өндөр үнээр гаргадаг байсан дээрх хэрэгт 270-280 сая ам.долларын хохирол яригдана гэлээ. Харин санхүүгийн онцгой дэглэм тогтоосон хугацаанд энэ мэт байдлыг таслан зогсоосны дүнд нэг их наяд төгрөгийг Эрдэнэт үйлдвэрт төвлөрүүлж чадсан гэдгийг онцолсон юм. Уг хэргийг хуулийн байгууллага цааш нь шалгана гэдгийг хэллээ. Үүнээс гадна Дубайн гэрээг хууль зөрчин батласан Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг ч нэн даруй шийдэх хэрэгтэйг хэллээ.

Томоохон хэргүүдийг хянан шалгах, мөрдөн байцаах ажиллагаа явагдаад ирэхээр олон нийтээр өрөвдүүлэх тактик эхлэдэг гэдгийг тэрээр онцоллоо.

Тиймээс дан ганц дээрх хэргүүд гэлтгүй авлига албан тушаалын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан маш олон хүн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж байгаа. Тэгвэл нэр дэвшигчид эрхээ авсан цагаас хуулийн байгууллага шалгах боломжгүй болдог. Үүнийг олон нийт анхаарах хэрэгтэйг

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцлон хэлсэн юм.