Улсын Их хурал

Шинэ парламентын анхдугаар чуулган үргэлжилж УИХ дахь МАН-ын бүлгийг 62 гишүүнтэйгээр байгуулж бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг томиллоо. Олонхийн бүлэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат багтаж байгаа юм.

Тэрээр урьдчилан саатуулах 461 дүгээр хорих ангид байгаа хэдий ч иргэдийн олонхийн саналаар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдсон. Мөн өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийг 11 гишүүнтэйгээр байгуулж УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргаар томиллоо. Үүний дараа УИХ-ын төрийн бодлогын салбар чиглэлээр дагнан ажиллах байнгын хороодыг байгуулах тогтоолыг баталлаа. Үндсэн долоон чиглэлийн байнгын хороод 10-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Чуулганы хуралдаан үргэлжилж УИХ ын дэд даргад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.