Топ мэдээнүүд

Grid List

Манай улс ковид-19 цар тахлаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Улсын хил хаахаас эхлээд зарим хязгаарлалтуудыг энэ сарын 15 хүртэл тогтоогоод байгаа юм. Тэгвэл өнөөдөр засгийн газар хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дахин 15 хоногоор сунгалаа.

Дэлгэрэнгүй ...

Дэлхийд цар тахал дэгдэж олон улс орон хилээ хаагаад байна. Вирусний хоёр дахь давалгаа нэгэнт эхэлсэн гэж үзэж байгаа учраас улсын хилийг нээх боломжгүйг Улсын онцгой комиссоос мэдээллээ. Харин тусгай нислэг илгээж иргэдээ авах ажил үргэлжилнэ. Энэ сард гэхэд 3 мянган иргэнээ авахаар төлөвлөсөн байна. Олноор ирж байгаа иргэдийг тусгаарлах байр хангалтгүй учраас аж ахуй нэгжүүдээс дэмжлэг хүсэхээр болжээ.

Дэлгэрэнгүй ...

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон сайд нарт захирамж гардуулан өглөө. Ингэснээр шинэ засгийн газрын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Засгийн газар нь Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яамны сайд гээд нийт 17 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна.

 

Дэлгэрэнгүй ...

Засгийн газрын тэргүүн танхимын бүтцээ тодорхойлж МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороонд танилцууллаа.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдын тэргүүлэх засгийн газар эдийн засгийн хүнд сорилттой тулгарна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Учир нь дэлхий нийтээр тархсан цар тахлын дэгдэлтээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл оны хоёр дугаар хагаст хүчтэй мэдрэгдэнэ гэдгийг эдийн засагчид сануулсан. Тэгвэл улс төрийн ууган хүчин МАН бага хурлын гишүүдийнхээ 100 хувийн саналаар намын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг дахин Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн.

Дэлгэрэнгүй ...

Хоёр долоо хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлж Улсын наадмыг хүн цуглуулахгүй байхаар бодолцсон. Наадамчин олон нэг газар цуглахгүйгээр телевизийн шууд нэвтрүүлгээр эрийн гурван наадмаа хүлээн авч үзэх юм. Харин, аймаг, сумдын наадмыг нээлттэйгээр зохион байгуулахаар шийдсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй ...

 

УОК 24-р хуралдаанаа өнөөдөр хийж ирэх долдугаар сарын эхний хагаст хийх чартер нислэгийн хуваарийг баталлаа.

Дэлгэрэнгүй ...

Улсын онцгой комисс коронавирусний эсрэг голомтод ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл орон сууцаа хүлээн авсан бол өнөөдөр тагнуул, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын албан хаагчид байрны батламжаа гардан авлаа. Гэртээ ч харих завгүй ажиллаж байгаад ард түмний өмнөөс талархаж байгаагаа Ө.Энхтүвшин сайд хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр өглөө Дели-Улаабаатар чиглэлийн тусгай нислэг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардлаа. Дели хотоос 2 мянга гаруй км-ын цаана орших Гоман дацанд шавилдаг ламхай буюу лам хүүхдүүд энэ онгоцоор ирлээ. Бяцхан иргэд журмын дагуу 21 хоног тусгаарлах байранд амьдарна. Тэдний тусгаарлагдах зардлыг засгийн газар бүрэн хариуцаж байна.

Дэлгэрэнгүй ...

"Таван Толгой-Зүүнбаян" чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн оны 5 сараас эхэлсэн. Одоогийн байдлаар доод бүтцийн 200 км газар шорооны ажил, дээд бүтцийн 50 км төмөр зам бэлэн болжээ.

Дэлгэрэнгүй ...

УОК-ын 23 дахь хурал өнөөдөр болж таван асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар ХӨСҮТ-ийн хүчин чадал, нөхцөл байдлын талаар сонсчээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 194 хүн коронавируст халдвартай байснаас 89 хүн бүрэн эдгэрээд байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

УОК-оос сонгуулийн сурталчилгааны үеэр дагаж мөрдөх журам батласан. Гэвч нэр дэвшигчид болон хуралд оролцож байгаа иргэд дунд журам зөрчих тохиолдол цөөнгүй байгааг УОК-ын дарга санууллаа. Тиймээс журам зөрчвөл холбогдох хуулийн хүрээнд хариуцлага хүлээхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргалаа. Дотоодод иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүддээ орон сууц олгох ажлыг үргэлжлүүлж энэ сард багтаахаар шийдсэн байна. 

Дэлгэрэнгүй ...

Цар тахлыг дотооддоо алдаагүй ганц тусгаар улс нь манай улс болсон. Үүнд эмч эмнэлгийн ажилтнууд гол үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тиймээс засгийн газар тогтоол гаргаж түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд төрийн үйлчилгээний болон жинхэнэ алба хаагчдыг хамруулахаар болсон. Ингэхдээ эхний ээлжинд өндөр эрсдэлд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг хамруулахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдөр тэдний төлөөлөл болох 10 хүнд батламж гардууллаа.

Дэлгэрэнгүй ...

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц даваа гарагийн 20.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос КОВИД-19 халдварын цар тахлын үед өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор энэ сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр Монгол Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй ...

Энэ удаагийн сонгууль коронавирусийн цар тахалын үеэр таарсантай холбогдуулан “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарсан байна. Тэгвэл уг журамд:

Дэлгэрэнгүй ...

Photo credit: news.mn

Засгийн газар

Манай улс энэ сард найман удаагий нислэг үйлдэж иргэдээ авч ирнэ. Нэн тэргүүнд Энэтхэг Улсад суралцаж байгаа лам хүүхдүүд буюу ламхай нар багтаж байна. Энэтхэгийн хувьд цаг агаар халуун, хөл хорио тогтоосон гээд байдал нэлээд хүнд байгаа юм. Тэгвэл хүүхдүүдийн ирээд тусгаарлагдах зардлыг засгийн газар хариуцахаар шийдлээ. Тусгай сангаар дамжуулан санхүүжилтийн асуудлыг нь зохицуулахаар болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин усанд эндэж амь насаа алдсан дөрвөн хүүхдийн эцэг эхтэй уулзаж эмгэнэл илэрхийллээ. Мөн хүүхдүүдийн ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тусалж дэмжихээр болсон байна. Цаашид ийм харамсалтай үйл явдал дахин давтахгүйн тулд зөвшөөрөлгүй нүх ухсан, барилга эхлүүлсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоож, хатуу хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй ...

Олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн хоёр дахь салбар Хөвсгөл аймагт байгуулагдахаар болж байна. Аялал жуулчлалын тулгуур төв болсон бүс нутагт олон улсын хүүхэд багачууд амрах боломж бүрдэж байгаа юм. Найрамдал-2 зусланг цэнгэг нуур, уул ус, мод цэцэг гээд байгалийн үзэсгэлэнт газрыг сонгон байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар тогтоолын төслийг баталж, холбогдох сайд нарт ажлаа эхлүүлэх үүрэг өглөө.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улс тусгай нислэг үйлдэж Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас иргэдээ татан авсан. Дахин авахаар ч төлөвлөж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Энэтхэгээс эх орондоо ирсэн иргэд засгийн газар, Улсын онцгой комисст талархсанаа илэрхийллээ. Цаг агаарын маш халуун нөхцөлд өвчин зовлонтой, хөрөнгө мөнгөгүй болж хэцүүхэн нөхцөл үүсээд байгааг тэд ярьж байна. Иргэд баярласан сэтгэлээ илэрхийлж амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл цуглуулан онцгой комисст хандивлалаа.

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдвараас иргэдээ найдвартай хамгаалж байгаа эмч мэргэжилтнүүдийн нийгмийн асуудалд засгийн газар анхаарч эхэлсэн. Түрээслээд, өмчлөх хэлбэрээр хямд орон сууцтай болгох шийдвэрийг ч гаргаад байгаа юм. Тэгвэл ирэх сарын дундаас голомтод ажиллаж байгаа хүмүүст байрыг нь олгохоор төлөвлөжээ. 

Дэлгэрэнгүй ...

Улаанбаатар хотод "Солонго" нэртэй орон сууцны хоёр хороолол дөрвөн жилийн дараа сүндэрлэнэ. Дундаж давхаргад зориулагдсан түрээсийн байр үнэ хямд, иргэдийн сарын орлогод нийцсэн байх юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр баригдах төслийн гэрээнд Сангийн сайд болон Солонгос Улсын элчин сайд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музейн барилгын ажилтай танилцлаа. Ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж байгаа музейн Б1 давхар бэлэн болсон байна. Хүннү гүрнээс эхлээд Монголын сүүлчийн эзэн хаан хүртэлх хаадын бүхий л үүх түүхийг энэ музейд байрлуулах юм. Олон улсын анхаарлыг татаж байгаа музейн барилгын ажил төлөвлөсөн хугацааныхаа дагуу явагдаж байгааг гүйцэтгэгч нар онцоллоо.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын засгийн газар хуралдаж улсын хэмжээнд зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дахин нэг сараар сунгалаа. 6-р сарын 30-ны өдрийг хүртэл улсын хил нээгдэхгүй, үйлчилгээний байгууллагууд тусгай дүрэм журмаар ажиллах дэглэм хэвээр үргэлжлэх юм. Манай улс коронавирусний өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа учраас эрүүл мэндийн зөвлөмжийг сайтар дагахыг иргэдэд сануулж байна.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдрийн байдлаар 1248 иргэнийг тусгаарлан ажиллаж байгаагаас 790 хүнийг нийслэлд 458 хүнийг орон нутагт тусгаарлаж байна. Өнөө өглөө 6:30 цагт Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 170 иргэнийг эх орондоо авч ирлээ. Тэдний 93 хувь оюутан залуус гэдгийг албаны хүн хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбоотой Мэргэжлийн хяналтын газраас хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрүүдээр хяналт шалгалт хийхэд хадгалалтын горим алдсан, хугацаа дуусч муудсан бараа бүтээгдэхүүн худалдаалах зөрчил их илэрчээ.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч Ковид-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардуулав.

Дэлгэрэнгүй ...

Коронавируст халдвараас урьдчилсан сэргийлэх үүднээс манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Улсын хилийг бүрэн хааж, үйлчилгээний байгууллагуудад тусгай дүрэм үйлчилж байна. Өнөөдөр Улсын онцгой комисс өргөтгөсөн хуралдаан хийж хөл хориог 6-р сарын 30-ны өдөр хүртэл сунгах санал гаргалаа. Мөн вакцин гарсан цагт бэлэн байдлын зэрэг зогсоно гэдгийг Ерөнхий сайд аж ахуй нэгж, ард иргэдэд сануулан хэллээ. Мөн манай улс вирусний өндөр эрсдэлтэй хэвээр байгаа цагт дайнтай адилтан ажиллах ёстойг онцолсон байна. 

Дэлгэрэнгүй ...

Ковид-19 цар тахлын халдвараар дэлхий нийтэд 5.4 сая хүн өвчилж 346,225 хүн нас бараад байна. Тиймээс Эрүүл мэндийн яам энэ сарын 21-ний өдөр эрсдэлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийхэд Монгол Улс халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж гарчээ.

Дэлгэрэнгүй ...

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 10 цагт Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайдын өрөөнд хуралдав. Хурлаар Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцогчид 100 хувийн саналаар шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж Үндэсний их баяр наадмыг бөөгнөрөл үүсгэж, олон нийтийг нэг дор цуглуулахгүйгээр зохион байгуулахаар шийдвэр гаргалаа. Ингэхдээ ‪телевиз болон цахимаар олон түмэнд хүргэхээр бэлтгэл ажлыг хийж эхэллээ.

Дэлгэрэнгүй ...

Ковид-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аар батласан. Тус тогтоолд Эрүүл мэндийн сайдын санаачлагаар халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн алба хаагч эмч мэргэжилтнүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамруулах асуудлыг тусгасан. Тэгвэл засгийн газар уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж 1300-1500 төрийн үйлчилгээний болон тусгай алба хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тогтоолыг баталлаа.

Дэлгэрэнгүй ...

Ковид-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аар батласан. Тус тогтоолд Эрүүл мэндийн сайдын санаачлагаар халдварын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн алба хаагч эмч мэргэжилтнүүдийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамруулах асуудлыг тусгасан. Тэгвэл засгийн газар уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж 1300-1500 төрийн үйлчилгээний болон тусгай алба хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тогтоолыг баталлаа.

Дэлгэрэнгүй ...

Сонгуулийн тухай хуулиар өнөөдрийн 00 цаг гэхэд намууд нэр дэвшигчдээ тодруулж дуусах ёстой. Монгол Ардын Намын бага хурал өглөө 10:00 цагт зарлагдаж Тусгаар тогтнолын ордонд горилогчид цуглалаа. Энэ удаагийн сонгуульд нэр цэвэр, ёс зүйтэй, мэдлэгтэй эрхмүүдийг илгээнэ гэдгээ Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх мэдэгдээд байна. Бага хурал өнөөдөр хуралдаж дуусна. Харин нэр дэвшигчдээ маргааш өдрийн 11 цагт олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. 

Дэлгэрэнгүй ...

Photo credit: mongoltextile.mn

Засгийн газар

Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Коронавирусээс үүдсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хийгдэж байгаа ажил юм. Тэгвэл малчдын дансанд урамшуулал очиход бэлэн болсон байна. Засгийн газар 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж, ирэх сараас олгож эхлэхээр төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй ...

Манай улсад Монгол Японы хамтарсан анагаах ухааны сургууль байгуулагдсан. Дэргэдээ эмнэлэгтэй энэ сургууль бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. Сургуулийн боловсролын яамны харьяанд өгсөн бол эмнэлгийг нь Эрүүл мэндийн яамны харъяанд байлгах асуудлыг Улсын их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй ...

МХЕГ-ын дэд дарга Гугарбат: Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэд эрүүл мэндийн хуудсаа зөв бөглөх хэрэгтэй. Тусгай үүргийн онгоцонд суухдаа N95 маск зүүсэн байх шаардлагыг тавина.

Дэлгэрэнгүй ...

Манай улс дахин тусгай нислэг илгээж гадаад улс оронд гацсан иргэдээ авч ирэх гэж байна. Маргааш Стамбул руу эхний онгоц нисэх бол дараагийн долоо хоногийн Мягмар гарагт Энэтхэгийн Дели хот руу хөөрөхөөр төлөвлөжээ. Энэтхэг Улс руу хийх энэ удаагийн тусгай нислэгт ламхай нар багтах боломжүйг байгааг онцоллоо. Мөн Алтанбулагийн боомтоор Оросын Холбооны Улсаас 400 гаруй иргэнээ авахаар болсон байна.

Дэлгэрэнгүй ...

Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан.

Дэлгэрэнгүй ...

Засгийн газраас коронавируст халдварын үеийг тохиолдуулан эдийн засгийн дараах арга хэмжээг авч байна. 

Дэлгэрэнгүй ...

Засгийн газрын хуралдаан өглөө 08:00 цагаас эхэлж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. 12 асуудал хэлэлцснээс сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталлаа.

Дэлгэрэнгүй ...

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хурал Төрийн ордонд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын өрөөнд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Дэлгэрэнгүй ...

Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт болох Алсын хараа-2050 төслийг өргөн барьсан. Монгол төрийн хар хайрцагны бодлоготой нийцэх урт хугацааны хөгжлийн бодлогын асуудлыг олонхийн бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Уг баримт бичгийг эрх баригчид дангаар батлах биш бүхий л улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, төрийн захиргааны байгууллагуудтай хамран хэлэлцэх ажлын хэсэг байгуулжээ.

Дэлгэрэнгүй ...

Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон та бүгдэд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлгэрэнгүй ...

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-эрдэнэ Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор Улсын Их Хуралд танилцуулга хийх хүсэлтэй байгаагаа хэллээ. Учир нь үйлдвэрийн санхүүгийн байдалд тогтоосон онцгой дэглэмийг цуцлуулахын тулд хуулийг янз бүрээр тайлбарлах болсон. Азийн топ 5 үйлдвэрийн нэг улстөрчдийн байнгын анхааралд байдаг учраас нэгдсэн ойлголттой болох ёстой гэж үзсэн байна. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрт өмнө нь яаж шахаа хийдэг байсныг баримттай нь танилцуулах хүсэлтэй байгаагаа сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Дэлгэрэнгүй ...

НДШ төлөлтөөс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх чиглэлд холбогдох сайд нараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулан журмыг гаргалаа. Журмаар аж ахуй нэгж байгууллага, иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөхдөө орлого өссөн буурсан эсэхээр цензур тогтоохгүй байхаар болжээ. Мөн ажлын байраа хадгалж байгаа ААН-ийг тодорхойлохдоо хөдөлмөрийн гэрээгээр иргэнийг ажиллуулж байгаа бол тухайн байгууллага ажлын байраа хадгалсан гэж үзэх юм байна.

Дэлгэрэнгүй ...