Засгийн газар

Бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын болон засгийн газрын гишүүд БНЭУ-ын газрын тос, байгалийн хийн сайд Шри Дармэндр Прадан зэрэг албаны хүмүүс оролцож байна.

Шинэ үйлдвэр бүтээн байгуулахад дэд бүтцийг бий болгох шаардлагатай. Энэ ч үүднээс өнгөрсөн онд 20 км төмөр зам, хүнд даацын авто зам, цахилгаан дамжуулах шугам тавих ажлууд эхэлж, өнөөдөр ийнхүү хүлээн авлаа.