Афро-Америк киноны “загалмайлсан эцэг” Мелвин Ван Пиблз хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ

Энтертэйнмент

Америкийн нэртэй кино найруулагч, зохиолч, хөгжимчин, шинийг санаачлагч, блэкс-плотейшн буюу афро-америк киноны “загалмайлсан эцэг” гэгддэг Мелвин Ван Пиблз хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Мелвин Ван Пиблзын анхлан санаачилж бүтээсэн артхауз чиглэлийн, хамгийн бага төсвөөр 1971 онд бүтсэн “Свит Свитбэк” кино Америкийн кино урлагийн хөгжлийг эргүүлсэн гэхэд болно. Энэ кино анхны өнгөт арьст найруулагчийн, анхны өнгөт арьст жүжигчин гол дүрд нь тоглосон кино байжээ.

Энэхүү дуулиан шуугиан тарьсан кино тухайн цаг үедээ Холливудын кино урлагийн хөгжлийг эргүүлж, өнгөт арьстнуудын кино урлагт хөл тавих эхлэлийг тавьсан юм. Тиймээс Мелвин Ван Пиблзыг Холливудын афро-америк киноны загалмайлсан эцэг гэж нэрлэдэг байжээ.

Тэрээр түүнчлэн хөгжмийн урлагт ихэд сонирхолтой байж хип-хопоос эхлэн регги, блюз гээд хөгжмийн олон урсгалаар бүтээл туурвидаг байжээ. Мелвин Ван Пиблз 89 насандаа Манхеттен дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.