Засгийн газар

Оны онцлох хүүхдүүдийг тодруулах арга хэмжээг 28 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил сурлага хөдөлмөрөөрөө манлайлсан болон байгаль орчин хамгаалал, хүмүүнлэгийн үйлст идэвхитэй оролцсон 35 хүүхэд хоёр баг хамт олныг оны онцлох хүүхдээр нэрлэж шагналаа.

Олон улсын тэмцээнд амжилттай оролцож ой тогтоолын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энхбаясгалан, 6-р ангийн дөрвөн сурагчийн амийг аварсан Тэмүүжин, Мөнхсүлд, Дөлгөөн, Спортын их наадамд оролцож тэргүүн миссээр шалгарсан Аззаяа болон сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан, хүнлэг энэрэнгүй үйлс гаргасан 35 хүүхэд оны онцлох сурагч боллоо.

ДӨРВӨН ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ АВАРСАН ДОРНОД АЙМГИЙН НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ГУРВАН СУРАГЧДЫГ ШАГНАЛАА

 

Оюуны онцлогтой хүүхдүүдийг спортоор дамжуулан төлөвшүүлэх үүднээс 25-р тусгай сургуулийн биеийн тамирын багш Ц.Намжилдорж хөтөлбөр боловсруулжээ. Хөтөлбөр амжиллтай хэрэгжиж сурагчид тусгай олимпын хөлбөмбөгийн төрөлд амжилт гаргасан байна. Үүнээс гадна хичээлд оролцох идэвхи нэмэгдэж, спорт хүүхдийн хөгжил, төлөвшилд эерэгээр нөлөөлжээ. Хүүхдүүдийн гаргасан амжилт болон багшийн идэвхи санаачилгыг үнэлж ангийн сурагчдыг 2019 оны шилдэг сурагчаар нэрлэж, Монгол улсын Ерөнхий сайд шагнал олголоо.

Оны онцлох сурагчдыг тодруулах арга хэмжээг 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа. Байгаль орчин хамгаалал, техник сэтгэлгээ, шинэ санаа, сурлагын амжилт зэрэг 9 номинациар хүүхдүүдийг шалгаруулсан. Энэ жил 35 сурагч, 2 баг хамт олон шилдгээр нэрлэгдэн, шагнал хүртсэн юм.