Засгийн газар

Шинэ он гарч төрийн албан хаагчид, албан тушаалтнууд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлж эхэллээ. 2 сарын 15 гэхэд 40 гаруй мянган хөрөнгө орлогын мэдүүлэг цугларна. Хэрвээ хугацаандаа хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөн байвал тухайн албан тушаалтныг хуулийн байгууллага шалгаж эхлэх юм.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогоо шинэчлэн гаргаж мэдүүлэх үүрэгтэй байдаг. Үүнд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд,

  • Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч,
  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан,
  • Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал,
  • Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчшатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч

Эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтнууд хөрөнгө орлогоо мэдүүлэх юм.

2019 онд 40 орчим мянган төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.

Ирэх сарын 25-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг. Хуулийн хугацаанд мэдүүлгээ өгөөгүй тохиолдолд ажлаас халагдах хүртэл арга хэмжээ тооцох юм.