Засгийн газар

Монгол улс, Бүгд Найрамдах Чех улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродскийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНЧУ-аас эрүүл мэндийн салбарт хандвивлаж байгаа тоног төхөөрөмж, мөн хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах чиглэлээр энэ онд ямар ажил хийгдэх талаар ярилцлаа.

БНЧУ-тай Монгол Улс олон чиглэлд хамтран ажиллаж байсан. Үүний нэг нь эрүүл мэндийн салбар юм. Тухайлбал, өнгөрсөн онд эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр БНЧУ-аас тоног төхөөрөмж хандивлаж байсан. Энэ харилцаа үргэлжилж эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламийн хүрээнд 2020 онд хандивлана. Энэ ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх зэрэг асуудлыг уулзалтаар ярилаа.

 

ИЙРЖИ БРОДСКИЙ БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД:

- Өнгөрсөн онд Чехийн засгийн газраас нэг чухал шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр нь Чех Улсаас Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж болон өвтөний орыг буцалтгүй тусламжийн хүрээнд олгоно. Энэ ажил эхний хагас жилд хэрэгжиж, биеллээ олно.

Хоёр улсын найрамдалт харилцааг шинэ шатанд гаргах үүднээс 2020 онд олон ажил зохион байгуулагдана гэдгийг Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд хэллээ. Тухайлбал, энэ оны оны 4-р сард тус улсын эрүүл мэндийн дэд сайд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Мөн бизнесийн төлөөллүүд Монгол улсад ирж ажиллана.